Би шүлэг зохиосон

Өглөө чамайг сэрж байхад
Би шүлэг зохиож байсан
Өдрийг нойрмог угтаж байхад
Би шүлэг зохиож байсан
Өөрийг чинь сэмхэн бодохдоо
Би шүлэг зохиож байсан
Өрөөндөө өдөржин ганцаар
Би шүлэг зохиож өнжсөн



Ороод ирэхийг чинь хүлээхдээ
Би шүлэг зохиож л байсан
Онгорхой цонхоор салхи үлээхэд
Би шүлэг зохиож дууссан
Оройн сэрүү надад мэдрэгдэхэд
Би шүлэг зохиохоо хэдийнээ больсон байсан
Одод мичид тэнгэрийг чимэхэд
Би шүлэг зохиох тухай ахин бодож эхэлсэн

Чамайг нүүгээд, ядраж байхад
Би ахин шүлэг зохиож байсан
Чамайг нетгүй, хүлээж суухад
Би шүлэг зохиож байсан
Чамайг надруу залгасны дараа
Би шүлэг зохиосоор л байсан
Чамд зориулж би шүлэг зохиосон
Чамд уншуулах гэж би шүлэг зохиосон...

No Response to "Би шүлэг зохиосон"

Post a Comment